Smart Erdenet application
Үүнд такси болон хүргэлт дуудах, эмнэлгийн цаг авах, хог хаягдлаа тушаах, ус дулааны төлбөрөө төлөх, өөрт ойр байрлах бүхий л үйлчилгээний газруудын мэдээллийг нэг дороос авах зэрэг үйлчилгээ багтана. Мөн Автобусны чиглэл болон өөрт ойр автобусны буудлуудаа уг аппликейшны тусламжтайгаар харж болох юм. Хэрэглэгчид хоорондоо Смарт Эрдэнэт аппликешнаар чатлах боломжтой бөгөөд мөн төлбөрийн системийг шийдэж өгсөн. Энэ мэтээр иргэдэд чиглэсэн 20 орчим үйлчилгээ бүхий цогц аппликейшн Эрдэнэт хотын оршин суугчдын хэрэглээнд нэвтэрч эхэллээ.